МонголEnglish

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ

Манай компани нь Монгол Улсын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн тухай Хуулийн дагуу ажлын байранд тавигдах ХАБЭА-н шаардлага, стандартыг хангах, ажилтнуудыг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх эрхэм зорилттой ажиллаж байна.

Үүнд:

  1. Хууль, тогтоомж,стандарт, норм дүрмийг чанд мөрдөж сахих.
  2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдах
  3. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшсэн байх
  4. Учирч болзошгүй аюул, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдах үед ажил олгогчид яаралтай мэдэгдэх
  5. Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх 

Бид  Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”,  ”Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын байр бүрт ханган ажиллах, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 6-р сарын 29-ны өдрийн 269-р тогтоолын  ХАБЭА-н тухай хуулийн 28.2-т заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журам” ыг мөрдөн  ажиллаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж байна. 

Мөн Олон Улсын Хөдөлмөр Аюулгүй Байдалын дараахи дүрэм журам, стандартуудыг дагаж мөрдөж ажиллаж байна.

  1. Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа болон Байгаль орчны удирдлагын системийн Журам.
    • Өндөрт ажиллах журам /Аюулгүй ажиллагааны С4 Стандарт/
  2. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны болон байгаль орчны удирдлагын тогтолцооны журам. 
    • Тусгаарлах журам/С1 Аюулгүй ажиллагааны стандарт/
  3. Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны удирдлагын тогтолцооны журам.
    • Хүнд даацын тээврийн хэрэгслийг ажиллуулах журам/C3 Тээврийн хэрэгслийн болон жолоодлогын аюулгүй ажиллагааны стандарт/
  4. Хүний нөөцийн хэлтэс
    • XH-CT-52: Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам
  5. Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа болон байгаль орчны удирдлагын тогтолцооны журам.
    • Аюулгүй ажиллагааны стандарт/ Цахилгаан аюулгүй ажиллагаа/

 

Бид ХААБ-ын дээрхи стандарт нормуудыг дагаж мөрдөхөөс гадна Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтуудыг улирал бүр зохион байгуулдаг . Мөн өөрсдийн ажилчдыг жил бүр Эрүүл Мэндийн Нэгдсэн үзлэг оношилгоонд хамруулдаг билээ.