
БИДНИЙ ТУХАЙ
“Гексаэдр Клауд” ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Барилгын цахилгаан автоматик угсралтын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаандаа мөрдөх стандарт норм, дүрмийг баримтлан, орчин үеийн шинэлэг техник технологийг нэвтрүүлж ажилласнаар Монгол улсын барилга, дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, бүтээн байгуулах өндөр эрмэлзлэлтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид цахилгаан автоматик угсралтын ажил, үйлчилгээ явуулсаар ирсэн ба цахилгааны ба холбооны самбар угсралт, гадаад дотоод худалдаа, зураг төслийн чиглэлээр ажил, үйлчилгээнийхээ хүрээг тэлэн хэрэглэгч, захиалагч байгууллагуудынхаа эрэлт хэрэгцээг ханган, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Манай компани нь “БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ”-ны 2, “ЭРДЭС БАЯЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ”-ны 1 тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
БАРИЛГА УГСРАЛТЫН
БУ19-716/21
ЗУРАГ ТӨСЛИЙН
ЗТ19-148/22
ЭРЧИМ ХҮЧНИЙ
2165/22
БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамла бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмж угсралт
БА-6.3 Барилгын байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмжи, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.4 Барилгын байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-7.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-7.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем 35кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн зураг төсөл
ТЗ-2.2 0.4-35кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ
ТЗ-6.1 Өндөр хүчдлийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ
ТЗ-6.2 Реле хамгаалалт автоматикийн хэмжилт, туршил тохируулгын ажил үйлчилгээ.